Synopsis
- -
Episodes
-
С.Молор-Эрдэнэ: Монгол "хөөрхөн" улс + Монгол тэг цэгээс эхлэх ёстой | Сэхээтэн #178
13/08/2025 Duration: 01h49minЭнэ удаагийн дугаарт бид Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр Монгол үндэстэн гэж хэн болох, манай улс ирээдүйд хаашаа явж байгаа тухай бидэнд хариулт өгөх болно.
-
Pro-Putin үү? Геополитик, Койны хэрэг, Идэрбат – 4 жилийн дараа | Сэхээтэн #176
13/08/2025 Duration: 01h48minСанхүүгийн эрх чөлөө ярьдаг байсан хүн өнөөдөр яагаад геополитик руу орсон бэ? Бүх зөвлөгөө хангалттай болсон. Үйлдэл хийдэггүй хүмүүст одоо юу хэлэх вэ?” Путинд итгэж байгаа юм уу? Контент хийдэг шалтгаан нь юу юм бэ? #СэхээтэнПодкаст #Идэрбат #Геополитик #СанхүүгийнЭрхЧөлөө #Койн #ProPutin #ContentCreator #МонголПодкаст #ӨөрийгөөХөгжүүлэх
-
Цэнгүүн: Жагсаалтын үнэ, ТЭЦ-3 осол, Эрчим хүчний хямрал | Сэхээтэн #177
13/08/2025 Duration: 01h29minЭнэ дугаарт бид УИХ-ын хамгийн залуу гишүүн Цэнгүүнтэй улс төр, шүүмжлэл, өөрчлөлтийн тухай илэн далангүй ярилцлаа. Тэрбээр жагсаалтаар хэрхэн орсон, эрчим хүчний хямралд ямар байр суурьтай байгаагаа дэлгэж байна…
-
Англи хэлний боловсролд эзлэх байр суурь | Сэхээтэн #175
13/08/2025 Duration: 52minӨнөөдрийн дугаарт QQ English School-ийн Монгол хариуцсан менежер Ө.Минжирмаа оролцлоо. Тэрээр тус сургуульд анх оюутан болж очоод одоо олон Монгол залуучуудыг Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд нь туслан, гүүр болж байгаа билээ. Ярилцсан сэдвүүд: Англи сурах нь яагаад чухал вэ? Гадаадад суралцах нь яагаад Англи хэлийг хурдан хугацаанд суралцах үр дүнтэй арга вэ? Филиппин улсад Англи хэл суралцахын давуу талууд Боловсролын салбарын асуудлууд гэх мэт
-
Бясалгал, иогийн багш: Анхаарал бол энерги | Сэхээтэн #174
13/08/2025 Duration: 01h07minЭнэ дугаарт бид Жавзандамба Хутагт төвийн бясалгалын багш Б.Баттуулыг урьж, сэтгэлийн амар амгалан, анхаарал төвлөрөл, дотоод тэнцвэрийн тухай гүнзгий яриа өрнүүллээ. Хуульч мэргэжилтэй тэрээр хуучин ажлаа орхиж, бясалгал, иогийн замналаар алхахаар шийдсэн сонирхолтой, урам өгсөн түүхээ хуваалцсан юм. Тэрээр бясалгал гэж юу вэ, яагаад орчин үед зайлшгүй хэрэгтэй ур чадвар болох болсон талаар, мөн бясалгалын зөв хэвшил, дотоод амар амгаланг хэрхэн бий болгох талаар өөрийн туршлага, ухаарал, заах арга зүйгээрээ дамжуулан ярьсан болно.
-
GEN Z + AI + Бизнес: Ирээдүйн ур чадварууд | Сэхээтэн #173
05/03/2025 Duration: 01h01minӨнөөдрийн дугаарт Омникапитал ББСБ, ЦБОН ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Э. Пүрэвсүрэн оролцож байна. Тэрээр санхүү, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан, Монголын хамгийн амжилттай бизнес эрхлэгчдийн нэг. Ярилцсан сэдвүүд: ББСБ-ын талаарх буруу ойлголтууд – Бодит үнэн юу вэ? Хадгаламж үнэхээр зөв санхүүгийн шийдэл мөн үү? Монголд мөнгөө өсгөх хамгийн ухаалаг арга юу вэ? GEN Z болон AI бизнесийн ирээдүйг хэрхэн өөрчилж байна? Шинэ үеийн залуустай хамтран ажиллахад юуг анхаарах ёстой вэ? Бизнес эрхлэхэд хамгийн том бэрхшээл юу вэ, хэрхэн даван туулах вэ? “Ирээдүйд амжилттай байхыг хүсэж байвал, санхүүгийн боловсролдоо анхаар!” гэж Э. Пүрэвсүрэн зөвлөж байна. #Podcast #GENZ #AI #Бизнес #Санхүү #ХөрөнгөОруулалт #МөнгөӨсгөх
-
УИХ-ын гишүүн Ч. Лодойсамбуу - Халдвар авсан ардчилал | Сэхээтэн #172
18/02/2025 Duration: 01h49minМонголын улс төр хаашаа явж байна? УИХ-ын гишүүн Лодойсамбуу Монголын улс төр, хариуцлагын тогтолцоо, баялгийн хуваарилалт, хүний эрхийн асуудлаар хариулт өгнө.
-
Төр, бизнес, авлига, төмөр зам – Монголын ирээдүй хаашаа чиглэж байна? | Сэхээтэн #171
04/02/2025 Duration: 01h20minҮзэл бодлоо илэрхийлэх орон зай харагдаж л байвал үгээ хэлж байх хэрэгтэй гэсэн үгээр бид хоёрын яриа эхэллээ. 1 жилийн хугацаанд 2 сонгуульд орсон УИХ-ын гишүүн Энхтүвшин эрхэмтэй энэ удаагийн дугаараар ярилцлаа. Энэ дугаарт бид улс төр, эдийн засгийн халуухан сэдвүүдийг онцоллоо! Яагаад төрийн өмчийн компаниуд улам томорч, ардчилал, үг хэлэх эрх чөлөө улам хумигдаж, гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон талаар шулуухан асууж бүрэн бүтэн хариултуудаа авч чадсан гэж найдаж байна. Хүлээлтээс давсан ярилцлага!
-
-
Трамп ялснаар аль салбарын хувьцаа цаашид өсөх вэ? | Сэхээтэн #164
23/01/2025 Duration: 01h27minСЭЗИС-ийн багш, Тэнгэр ТВ-ийн эдийн засгийн мэдээний шинжээч Ц. Номин-Эрдэнэтэй энэ удаагийн дугаарт АНУ-ын сонгуулийн үр дүн болон Трамп ялсны дараах АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөн, цаашид макро эдийн засаг талаас дэлхийн мөнгөний урсгал хаашаа чиглэх, БНХАУ-ын үл хөдлөхийн сэргэлт гэх мэт маш олон сонирхолтой сэдвүүдийн талаар ярилцлаа.
-
-
Монгол улс ураны зах зээлд гол тоглогч байх боломжтой юу? | Сэхээтэн #165
23/01/2025 Duration: 01h25minЭнэ удаагийн дугаараар Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд сайд асан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Харвардын их сургуулийн Байгалийн ухааны доктор Болдын Уянгатай ураны асуудал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол улс дах нөлөөний талаар тоймлон ярилцлаа. Ашигт малтмал гэдэг тухайн үед ашигтай байгаа зүйлийг л хэлж байгаа. Дэлхий дээр нийт 35 орчим улс эрчим хүчний хэрэглээндээ зориулж цөмийн цахилгаан станц ашиглаж байна. Үүнд 440 орчим цөмийн реактор ажиллаж байна. Эдгээр цахилгаан станц дээр ашиглагдаж байгаа цөмийн түлшний анхдагч түүхий эд болох ураны шар нунтаг нь Монгол улсын олборлохоор зорьж буй ашигт малтмал юм. Жил ирэх тусам ногоон эрчим хүчний шилжилттэй холбоотой цөмийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буй энэ цаг үед дэлхийн ураны нийт нөөцийн 2%-ийг газрын хэвлийдээ тээж буй манай улс дэлхийн зах зээлд гол тоглогч болж чадах эсэх асуултын хариултаа энэ дугаараас олж аваарай.
-
Байгаль орчны манлайлагч: Улс төрөөс олон улсын байгууллагад | Сэхээтэн #168
23/01/2025 Duration: 52minЗочин: Уур амьсгалын ногоон сангийн гадаад харилцаа хариуцсан захирал, Зориг сангийн тэргүүн С.Оюун. Тэрээр таван удаа дараалан УИХ-д сонгогдсон Монголын цөөхөн улс төрчдийн нэг бөгөөд улс төрийн замналаа өндөрлөсөн цагаас хойш БНСУ-д амьдарч дэлхийн томоохон олон улсын байгууллага болох Уур амьсгалын ногоон санд удирдах албан тушаал хашиж байна. Энэ дугаарт бид түүнтэй саяхан зохион байгуулагдсан COP29 талуудын бага хурлын үр дүнгийн талаар ярилцахын зэрэгцээ Монгол Улс ногоон шилжилтийг хэрхэн манлайлан хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцлаа.
-
НҮБ-ын Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн: Яаж хүний мөнгөөр баяжих вэ? | Сэхээтэн #167
23/01/2025 Duration: 01h01minЗочин: Тогтвортой хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, Обама сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогч Б. Булганчимэг. Түүний хувьд өөрийн кареерийнхаа ихэнх цаг хугацааг гадаадаас хөрөнгө босгох ажлууд дээр зарцуулсан хүний хувьд өнөөдрийн ярих сэдвээр маш тодорхой бөгөөд аль нэг талыг барилгүйгээр ярилцаж чадах хүний нэг юм. Монгол улсын хувьд ардчилалд шилжсэнээс хойших 35 жилийн хугацаанд 47 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж чадсанаас 80 орчим хувь нь уул уурхайн салбар эзэлж байна. Тэр дундаа Оюу толгой төсөл тал хувийг нь жин дарж байна. Манайх шиг хуримтлал үгүй улс орны хувьд өөрийгөө санхүүжүүлэх хэлбэр нь гаднын зээл тусламж байдлаар явсаар ирсэн нь бидний хүлээн зөвшөөрөх бодит үнэн. Цаашид энэ хэлбэрээ өөрчлөхгүй бол өрийн дарамтад орох, дефолт зарлах үнэнтэй нүүр тулгарна. Цаашид ямар замаар гадаадын шууд хөрөнгө оруулалт татах боломж байгааг мэргэжлийн хүнээс нь сонслоо.
-
Тоглоом бүтээгээд баяжсан залуу: Яаж 30 хөгжүүлэгч чадаагүйг тэр ганцаараа хийв? | Сэхээтэн #169
23/01/2025 Duration: 51minЗочин: Энэ удаагийн подкастаараа бид App Store болон Play Store дээр нийтдээ 90 сая таталттай тоглоом бүтээж, санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадсан монгол залуутай ярилцлаа. Нийт 50 орчим тоглоом хөгжүүлж, 5-ыг нь амжилттайгаар олон улсад гаргасан түүний туршлагаас суралцах, урам зориг авах олон зүйл бий. - Тоглоом хөгжүүлэлтийн салбарт анх яаж хөл тависан - 30 гаруй хөгжүүлэгчтэй томоохон студи ч нэг тоглоомыг publish хийх хүндрэлтэй байдаг бол тэрээр яаж чадав? - Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд нь хамгийн их нөлөөлсөн хүчин зүйлс юу байв? Шинэ оны эхний дугаартаа бид технологийн салбарт хүч түрэн гарч ирсэн монгол залуугийн ололт амжилт, зөвлөгөөнүүдийг онцолж байна. Та заавал сонсоод, шинэ оноо илүү эрч хүчтэй эхлүүлээрэй! Зочин Мөнхбилэгтэй холбогдохыг хүсвэл инстаграмыг нь дор орууллаа. ✨
-
Итгэл цуглуулчхаад түүнийгээ худалдчихдаг: Mongol influencers | Сэхээтэн #162
27/11/2024 Duration: 01h11minБид нийтээрээ 1% сайжрахад их зүйл өөр болно. Бүх түвшинд сайжрах шаардлагатай байна. Өнөөгийн улс төрийн өнгө төрх бүх нийтээс хамааралтай болсон. Нийгмийн асуудлыг шийдэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Зөвхөн асуудал яриад орхих биш түүнийг сайжруулъя гэсэн зорилготой байх ёстой. Цогц Хөгжлийн Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал М. Энхбадрал энэ подкастаар Монголын нийгмийн үнэн дүр төрх, үнэт зүйлийн хямрал, улс төрийн манлайлагчийн хомсдол, нийтийн эрх ашиг, шударга ёсны өмнө эр зоригтой байхын нийгэмд үзүүлэх ач тус гэх мэт шийдэл ярьсан, ул суурь шалтгааныг нь хөндсөн олон сэдвийг цэгцтэйгээр тайлбарлалаа.
-
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэргийн мөрөөр | Сэхээтэн #163
27/11/2024 Duration: 01h07minЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад У. Дэлгэрхишиг энэ подкастаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, Монголын өнөөгийн нөхцөл байдал, тоо баримт, судалгаа, статистик мэдээ, бодит түүх болон хор хөнөөл тэдгээрээс гарах хор уршиг, урьдчилан сэргийлэх арга замын талаар ярилцлаа.
-
Тогтмол орлогоо эрх чөлөөгөөр солисон түүх | #160
21/11/2024 Duration: 01h12minСэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор контент бүтээгч, pastry chef Номударь уригдан оролцлоо. Энэ ярилцлагаас та бүхэн эрүүл амьдралын хэв маяг, амжилттай контент бүтээх нууцууд, өөртөө тухтай байх нь хүний бүтээмжийг хэрхэн яаж дээшлүүлдэг талаарх олон сонирхолтой өнцгийг олж харна гэдэгт итгэлтэй байна. - Хөтлөгч: Б.Тайван Instagram: / @taivanaab ——— Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: / seheeten.po. . Website: https://www.seheeten.me ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 150+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000
-
Капитализм, социализм, ЛГБТ: Амараагийн улс төрийн үзэл бодол | Сэхээтэн #161
21/11/2024 Duration: 01h36min -
Залуучууд яагаад саналаа өгөх хэрэгтэй вэ? #159
23/06/2024 Duration: 01h37sСэхээтэн подкастын энэ удаагийн дугаарт хоёр найз Б.Бат-Оргил болон М.Батмөнх нарыгаа урьж, бидний хэдэн нөхөд өөрсдийн улс төр, сонгуулийн талаарх үзэл хандлагаа хамтдаа уудаллаа. Нэг цаг орчмын тус ярилцлага одоогийн сонгуулийн ач холбогдол, залуучууд яагаад сонгуульд идэвхтэй оролцох ёстой, ямар үр дүн, өөрчлөлт бий болох вэ?, сонгуулиа саналаа өгөхдөө анхаарах зүйлс гэх зэрэг үндсэн дөрвөн сэдвийн дор өрнөх болно. Дундаас нь зогсоолгүй, шимтэн сонсоорой!